Монголын боксын холбооны Бага хурал “Тусгаар тогтнол”-ын ордны их танхимд болов. Холбооны 15 дахь ерөнхийлөгчөөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар сонгогдлоо. УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглодог байсан. Харин 2020 оны долдугаар сард УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд ТББ-ын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй хэмээн өөрчлөлт оруулсан тул Х.Нямбаатар эл албан тушаалд томилогдсон байна. Тэрбээр ерөнхийлөгч болсны дараа дэд ерөнхийлөгчид Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх нарыг сонгосон бол ерөнхий нарийн бичгийн даргаар Удирдах зөвлөлийн хурлаар холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнбилэгийг томилсон байна.
Дараа нь холбооны Хяналтын зөвлөлд Б.Болдбат, Л.Энхбаатар, н.Ган-Эрдэнэ, Г.Батбилэг, Г.Золжаргал нарыг томилжээ. Мөн удирдах зөвлөлийг 19 хүнтэй байхаар тогтож, Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Эрдэнэт" үйлдвэрийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энх, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, гавьяат тамирчин Д.Отгондалай нар орсон бол дасгалжуулагчдын зөвлөлийн дарга Д.Төрбат, ахмадын зөвлөлийн дарга, гавьяат тамирчин Г.Батбилэг, тамирчдын зөвлөлийн дарга Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, шүүгчдийн зөвлөлийн дарга Б.Атарбаяр, “Монгол 333 нэгдэл” ХХК-ийн захирал У.Баатар, н.Баянмөнх, “Говь-Хангай өрөм” компаний захирал В.Ганзориг, МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг, AIBA-гийн 3 одтой шүүгч Ц.Цогтгэрэл, “Эрдэнийн тойрог” компанийн захирал Н.Алтанхуяг, МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Бадрах, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Н.Ууганбаяр, “Монгол росцеветмент нэгдэл”-ийн ерөнхий захирал Б.Мөнхбат, гавьяат тамирчин Н.Баярсайхан нар багтжээ.
Сэтгэгдэл (1)