"Токио-2020" зуны паралимпын наадмаас гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан билээ. Түүний авсан медаль энэ удаагийн олимп, паралимпын Монголын багийн цор ганц алтан медаль болов. Мөн дээд паралимпын рекорд шинэчилсэн нь хойшид монгол тамирчин шинэчлэхэд хол амжилт. Токиод бахдам амжилт үзүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээ, дасгалжуулагч Д.Баттулгын хамт өнөөдөр 23:00 цагт эх орондоо ирэх юм байна. Тэдний өчигдөр Шизүока мужийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.