"Токио-2020" зуны паралимпын наадмаас гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан билээ. Мөн паралимпын наадмын дээд амжилт шинэчилсэн нь хойшид монгол тамирчин шинэчлэхэд хол юм. Токиод бахдам амжилт үзүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээ, дасгалжуулагч Д.Баттулгын хамт өнөөдөр 23:00 цагт эх орондоо ирэх юм байна.