БНСУ-ын нийслэл Сөүл хотод чирлидингийн (хөгжөөн дэмжигчдийн спорт) Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-наас ирэх сарын 14-нд болж байна. Тэмцээн анх удаа онлайнаар болох бөгөөд мэдүүлэгт таван орны 500 орчим баг тамирчин өрсөлдөх эрхээ авчээ.
Манай улсаас есөн баг оролцох болсон нь МУБИС, Үндэсний БТДС, “Улаанбаатар”, “Их Засаг”, “Мандах”, “Шихихутаг”, “Этүгэн”, “СУИС”, “ЭМШУҮИС”-ийн баг тамирчид эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. Сонирхуулахад тус тэмцээнийг Азийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан удирдан явуулж байгаа юм. Чирлидингийн Азийн АШТ БНХАУ-ын Линву хотод анх удаа болоход манай улсын баг хүрэл медаль хүртэж байв.