“Токио-2020” паралимпын наадмын жүдо бөхийн төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдсөн Монголын баг тамирчдыг Японы Шизүока мужийн Изүнокүни хотын дарга, Ямашита Масаюки, Изүнокүни хотын Аялал жуулчлал, соёлын хэлтсийн дарга, Кооно Кацүми нар хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Монголын пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар пара жүдо болон жүдо академи, ахлах сургуулийн хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцжээ. Монголын пара жүдочид энэ удаагийн паралимпын наадамд оролцохдоо Н.Алтанцэцэг тавдугаар байр, А.Мөнхбат, С.Ядамдорж нар долдугаар байр эзэлсэн билээ.
Сэтгэгдэл (1)