“Токио-2020” зуны паралимпын наадамд өрсөлдөж буй Монголын багийн хоёр тамирчин тэмцээндээ оролцож чадсангүй. Тухайлбал, хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Д.Саруул, буудлага спортын гар бууны 25 метрийн дасгалд З.Ганбаатар нар тэмцээнээс хасагдсан юм. З.Ганбаатарын буу нь гацсаны улмаас техникийн шалтгаанаар хасагдсан талаар мэдээлсэн. Харин Д.Саруултөгсийн хувьд нурууны бэртэл сэдэрсний улмаас тэмцээнд ороогүй гэв. Эх сурвалжийн хэлж буйгаар Д.Саруултөгс нь бэртлийн улмаас бус тэмцээнээс хоцорсон тул хасагдсан байна. Паралимпын наадамд анх удаа оролцож буй хэдий ч нэн чухал тэмцээнд хувийн бэлтгэлээ сайтар хангаагүй даанч хэнэггүй үйлдэл гэлтэй.
Сэтгэгдэл (3)