АНЭУ-ын Дубай хотод боксын өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын ширэн бээлийтнүүд гялалзсан амжилт байгууллаа. Тухайлбал, тэмцээний өсвөрийн хөвгүүдийн 48 кг-ын жинд О.Түвшинзаяа мөнгө, охидын 48 кг-д О.Есөнхүслэн, 66 кг-д Д.Гэрэлсайхан нар хүрэл медаль хүртсэн бол 60 кг-д М.Цэцэгдарь хүрэл медаль хүртэж, эх орны зүг хөлгийн жолоо залж байна. Тэд цар тахлын улмаас хөл хорьсон хүнд цаг үед хоёр жил орчим хугацаанд бэлтгэл сургуулилт хийгээгүй ч тивийн рингэнд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь гахуулах амжилт болно.
Сэтгэгдэл (1)