"Токио-2020" зуны паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртэж, Токиогийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Ингээд зогсохгүй паралимпын наадмын дээд амжилт тогтоосон анхны монгол тамирчин болсон юм. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс Э.Содномпилжээгээс допингийн хоёр ч шинжилгээ авсан байна. Цусаар болон шээсээр авсан шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд түүний алтан медаль ийнхүү албажиж байна. Гавьяат тамирчин Э.Содномпилжээ дасгалжуулагч Д.Баттулгын хамт энэ сарын 6-нд ирэхээр болжээ.
Сэтгэгдэл (2)