“Токио-2020” паралимпын наадмын таеквондогийн төрөлд өрсөлдсөн Монголын хоёр тамирчин хүрэл медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ Иcпанийн тамирчныг ялсан бол эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Х.Энхтуяа Моррокогийн таеквондочныг ялав. Тэд өнөөдөр 19:00 цагт медалийн төлөө өрсөлдөх юм. Г.Болор-Эрдэнэ таеквондогийн төрөлд ДАШТ-ий дөрвөн алтан медальтай бол Х.Энхтуяа хошой аварга билээ.
Сэтгэгдэл (1)