“Токио-2020” паралимпын наадмын байт харвааны тэмцээн болж байна. Тэмцээний ганцаарчилсан эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Д.Сэлэнгэ Польшийн тамирчинтай өрсөлдөж, 4:6-аар ялагдлаа. Ингэснээр манай тамирчин энэ удаагийн паралимпын наадмыг өндөрлүүлж байна. Тэрбээр чансаа тогтоох харваанд 23 дугаар байрт бичигдсэн юм.