Дугуйн спортын ОУХМ Цэдэндамбын Ганболд өнгөрсөн сарын 29-нд АНУ-ын Вашингтон мужийн дугуйн аварга шалгаруулах тэмцээний ахмадын 60-аас дээш насны ангиллын ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлжээ. Тэрбээр тэмцээний 40 кг-ын зайг 58’:34” минутын хугацаанд туулж аварга болсон юм. Ц.Ганболд нь 1982 оны Делигийн Азийн наадмын анхны мөнгөн медальт, 1989 оны Азийн аваргын хүрэл, СОЦ нийгмийн хамгийн том тэмцээн болох “Энхтайвны замаар” олон өдрийн олон улсын тэмцээний хошой хүрэл медальт, “Эрхүү-УБ” олон улсын тэмцээний аварга болж байсан юм. Одоогоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа ба “АНУ-ын Монгол дугуйчдын холбоо”-ны тэргүүн, “Номад” клубийг үүсгэн байгуулагч, АНУ-д Монголын дугуйчдыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)