“Токио-2020” паралимпын наадмын таеквондогийн төрөлд өнөөдөр 11:00 цагт ДАШТ-ий алт мөнгөн медальт, Ази тивийн дөрвөн удаагийн аварга Хүрэлбаатарын Энхтуяа 49 кг-ын жинд өрсөлдөнө.
Тэр 2015 оноос хойш зургаан жилийн хугацаанд таеквондогоор хичээллэн паралимпад өрсөлдсөн анхны монгол эмэгтэй тамирчин болно. Мөн 61 кг-ын жинд ДАШТ-ий дөрвөн алтан медальт Ганболдын Болор-Эрдэнэ хүч үзэх бөгөөд эхний даваанд гоц мөргөжээ. Энэ өдөр байт харвааны тамирчин Дэмбэрэлийн Сэлэнгэ, буудлын тэмцээнд Зандраагийн Ганбаатар өрсөлдөх юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)