“Токио-2020” паралимпын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн эхэллээ. Тэмцээний зээрэгцэгийн төрөлд оролцох байсан Монголын тамирчин Д.Саруултөгс эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тэмцээнийг өнжив. Түүний нурууны бэртэл сэдэрсэн гэж багийн эмч, дасгалжуулагч нар зөвлөлдөн ийн шийдвэрт хүрчээ. Тэрбээр энэ сарын 4-нд бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдөх юм байна.
Сэтгэгдэл (1)