"Токио-2020" зуны паралимпын наадмын тэргэнцэртэй туялзуур сэлэмний багийн тэмцээн болж, эхний гурван байрт орсон тамирчдын медалийг Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Японы Чиба мужийн Иргэдийн хурлын даргын хамт гардуулж өглөө. Ингэсэнээр гавьяат тамирчин Ц.Шаравжамц зуны паралимпын наадамд шагнал гардуулсан анхны монгол хүн болж байна. Өмнө нь 2010 оны Ванкуверын өвлийн паралимпын наадамд өдгөө Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Нямдаваагийн Хүрэлбаатар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа шагнал гардуулж байсан удаатай.
Сэтгэгдэл (1)