“Токио-2020” паралимпын наадам өндөрлөх дөхөж байна. Монгол Улсын шигшээ баг нэг алтан медальтай явна. Өнөөдөр хөнгөн атлетикийн төрөлд манай тамирчин П.Энхманлай, Д.Саруултөгс нар өрсөлдөх юм. П.Энхманлай 100 метрийн уралдаанд гүйх бол Д.Саруултөгс зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөх билээ.