ФИБА 3х3 U23 насны Үндэстнүүдийн лиг тэмцээн энэ сарын 24-30-нд Египит улсад болж өндөрлөлөө. Тус тэмцээнд С. Төгсжаргал, О. Буянтогтох дасгалжуулагчтай Монголын U23 насны эрэгтэй, эмэгтэй багууд оролцлоо. Монголын шигшээ багууд гайхалтай амжилтыг үзүүлсэн бөгөөд эмэгтэй баг нийт зургаан стопд оролцон гурав түрүүлж, хоёр мөнгөн медаль хүртлээ. Харин эрэгтэй баг нэг түрүүлж, гуравдугаар байрт таван удаа оржээ. Ингэхдээ манай хоёр баг ФИБА 3х3 U23 насны Үндэстнүүдийн лиг Стоп-3 тэмцээнд хамтдаа аварга болсон нь Монгол багууд хамтдаа аварга болсон анхны тохиолдол болсон юм. Мөн шидэлтийн тэмцээнд М.Өлзий-Орших аварга болсон бол тохолтын тэмцээнд Б.Сүхбат түрүүллээ. Дашрамд хэлэхэд энэхүү тэмцээнтэй давхцан болсон ФИБА 3х3 U21 насны Үндэстнүүдийн лиг, U18 насны Дэлхийн аваргын тэмцээнүүдэд Монголын багууд өрсөлдсөн юм.