“Токио-2020” паралимпын буудлага спортын төрөл өнөөдөр эхэлж, манай тамирчин, Дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медальт Зандраагийн Ганбаатар цэц мэргэнээ сорьж байна. Хийн гар бууны 10 метрийн дасгалд 27 тамирчин өрсөлдөж байгаад бөгөөд З.Ганбаатар 16 дугаар байрт орлоо. Шигшээ наймд Энэтхэгийн хоёр, Хятадын гурав болон Узбекистан, Польш, Оросын тамирчид шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Финалын буудлага 13.30-д эхлэх юм.