Монголын бартаат замын авто спортын холбооны “Зэрлэг 4х4” тэмцээн болж өндөрлөлөө. Найм дахь удаагийн тэмцээнд “Монголиан Мицүбиши пажеро” клубын тамирчин Ж.Бямбадорж чиглүүлэгч Р.Амартүвшин алтан медаль хүртэв. Дэд байрт “Монгол 89” багийн тамирчин Ц.Батням, чиглүүлэгч Ц.Давааням, гуравдугаар байрт “Мерседес бенз” клубын тамирчин О.Баярбаатар, чиглүүлэгч Ж.Амгаланбаатар нар орж медалийн тавцанд гарлаа. Тэмцээний эр зоригийн шагналыг Өвөрхангай аймгаас оролцогч О.Азжаргал олгосон байна.