“Токио-2020” зуны паралимпын наадмын хөнгөн атлетикийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд ОХУ-ын Дмитрий Сафранов алт, Украины Игорь Цветов мөнгө, ОХУ-ын Артем Калашян нар хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний дараа шагнал гардуулах ёслолын үеэр түрүүлсэн Сафронов Украины тамирчинг хамт зургаа даруулахыг санал болгосон боловч ч Украин эр татгалзаж, оросын хоёр гүйгч хамтдаа зургаа авахуулжээ. Хоёр орны улстөрийн таарамжгүй байдал тамирчдад хэрхэн нөлөөлж буйг энэ явдлаас нь харж болно.
Сэтгэгдэл (9)