АНЭУ-ын Дубай хотод сонирхогчдын боксын өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээний хөвгүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Отгонбаярын Түвшинзаяа мөнгөн медаль хүртэв. Тэрбээр алтан медалийн төлөөх тулаанд Энэтхэгийн тамирчинд ялагдсан байна. Тэмцээнд Монголын багаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Ж.Еркин нарын удирдлага дор долоон тамирчин өрсөлдсөн юм.