Монголын хүндийн өргөлтийнхөн тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт байгуулсан бөгөөд манай онцлох спортын төрөл. Саяхан болсон олимпын наадамд шагналт байр эзэлсэн амжилт нь илтгэнэ. Тэгвэл хүндийн өргөлтийн спортын баг тамирчид өчигдрөөс Спортын төв ордон дахь бэлтгэлийн танхимаа өөрсдөө засварлаж эхэлсэн байна. Тамирчид ийнхүү бэлтгэл хийдэг заалаа өөрсдөө засварлаж буй нь үлгэрлэмээр жишээ боловч тэдний оронд энэ заалыг аричилж, засварлах байгууллага, албан хаагч баймаар юм.
Сэтгэгдэл (1)