“Токио-2020” зуны паралимпын наадмаас гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль авсан нь энэ өдрийн онцлох мэдээ байв. Түүний авсан алтан медаль бол монголчуудын 13 жил хүсэн хүлээсэн амжилт мөн. Тэртээ 13 жилийн өмнө “Бээжин-2008” олимпын наадмаас Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар алтан медаль хүртсэн бол удалгүй паралимпаас Д.Баатаржав байт харвааны төрөлд алтан медаль авч элэг нэгт монгол түмнээ баярлуулсан билээ. Энэ амжилтын дараа монгол түмэн гагцхүү алтан медаль хүсэн хүлээдэг болсон нь гарцаагүй үнэн. Тэгвэл энэ өдөр Э.Содномпилжээ монгол түмнийхээ итгэлийг алдалгүй, Д.Баатаржав баатарынхаа амжилтыг буухиалж чадлаа.
Сэтгэгдэл (1)