“Токио-2022” зуны паралимпын наадам ид сонирхолтой өрнөж байна. Өнөөдөр тус наадмын пауэрлифтингийн төрөлд гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэж, төрийн дуулаллаа наран улсад эгшиглүүлэв. Түүний амжилтаар монгол зон олон бүгд баярлан бахархаж байна. Токио хотод байрлаж буй “Бээжин-2008” паралимпын наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, “Афин-2004” олимпын наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нар шинэхэн аваргаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр бэлдэж буй нь энэ. Юу байгаа түүгээрээ гэдэгчлэн байгаа боломжиндоо тааруулан баярын ширээ засч чимэглэсэн байна.
Сэтгэгдэл (1)