Авто спортын “Мастер ралли-2021” холын зайн уралдаан энэ сарын 26-29-нд боллоо. Тэмцээн 2500 км зайд болсон бөгөөд мото ангилалд П.Мөрөн тэргүүлж, suv ангилалд У.Нарантогтох алтан медаль хүртжээ. Тус тэмцээн цар тахлын улмаас хоёр жил хойшилсон юм. Мөн тэмцээний УАЗ ангилалд Э.Батнайрамдал түрүүлж, УАЗ дэд ангилалд Б.Наранбаатар алтан медаль авсан байна.