Токио-2020 зуны паралимпын наадамд манай улсаас 11 тамирчин оролцож буй. Өнөөдөр хүндийн өргөлтийн тэмцээнээр үргэлжилжж буй бөгөөд манай улсаас оролцсон МУГТ Э.Содномпилжээ паралимпын наадмын рекорд тогтоож, аварга болоод байна.
Тэрбээр эхний өргөлтөөрөө 241 кг, хоёр дахь өргөлтөөрөө 245 кг-ыг амжилттай өргөсөн бөгөөд гурав дахь өргөлтөөрөө 248 кг-ыг өргөсөн боловч тооцоогүй юм.
Э.Содномпилжээ өөрийнхөө сэтгэгдлийн цахим хуудсаараа дамжуулан хүргэжээ. Тэрбээр "Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа болоо" гэжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)