АНЭУ-ын Дубай хотод боксын өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-31-нд болж байна. Тэмцээний хөвгүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, долоодугаар сургуулийн сурагч Отгонбаярын Түвшинзаяа мөнгөн медалийн болзол хангалаа. Манай тамирчин маргааш алтан медалийн төлөөх тулаанд Узбекистаны боксчинтой хүч үзэх юм. Монголын багаас долоон тамирчин тулалдаж буй бөгөөд Б.Пүрэв-Очир, Ж.Еркин нар дасгалжуулж байна.
Сэтгэгдэл (1)