Японы нийслэл Токио хотод энэ өдрүүдэд ид өрнөж буй зуны паралимпын наадмын триатлоны тэмцээнийг маргааш Монголын шүүгч Б.Цагаанбаатар дэнслэх гэж байна. Тэр паралимпын наадам шүүсэн анхны монгол шүүгч болно. Б.Цагаанбаатар нь Азийн триатлоны холбооны Техникийн хорооны даргын албыг хашиж буй бөгөөд Удирдах зөвлөлийнх нь гишүүн юм. Мөн “Лондон-2013” ДАШТ, “Инчён-2014”, “Жакарта-2018” Азийн наадам, 2010, 2014 оны Азийн элсний спортын наадам шүүж байв. Ингээд зогсохгүй Азийн цомын тэмцээнд таван удаа ерөнхий шүүгчээр, хоёр удаа ерөнхий шүүгчийн орлогчоор томилогдон ашилаж байжээ. Тэрээр өдгөө Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгчийн алба хашиж байна.
Сэтгэгдэл (1)