“Токио-2020” зуны паралимпын наадамд Монголын 11 тамирчин оролцож байгаа юм. Баг тамирчдын түрүүч Токиод очсон бол пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх гавьяат тамирчин Э.Содномпилжээ дасгалжуулагч Д.Баттулгын хамт өнөөдөр Токио хотыг зорив. Э.Содномпилжээ бол Монголын баг тамирчдын гол найдвар бөгөөд өнгөрсөн “Рио-2016” паралимпоос хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль, Дэлхийн цомын аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч билээ.