МҮОХ-ны Бүх гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр болж байна. Тус хуралд 105 гишүүн оролцож, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталсан бөгөөд гишүүнчлэлдээ Монголын каноэ каякийн холбоог бүртгэжээ. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгч, Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярыг өнөөдөр үүрэгт ажлаас албан ёсоор чөлөөлсөн байна. Тэрбээр тавдугаар сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдсэн билээ. Түүний албыг дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Чойжгаваагийн Наранбаатар түр хашиж байгаа юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)