МҮОХ-ны Бүх гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр болов. Цахимаар болсон тус хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн. Хамгийн эхэнд МҮОХ-ны үйл ажиллагааны тайлан, дараа нь “Токио-2020” олимпын наадамд оролцсон Монголын багийн тайлан, МҮОХ-ны гишүүнчлэл болон МҮОХ-ны чуулганы товыг тогтоолоо. МҮОХ-ны Бүх гишүүдийн хуралд нийт 105 хүн оролцсон бөгөөд Чуулганы товоо арваннэгдүгээр сарын 30-нд хийхээр шийдвэрлэлээ. Энэ чуулганаас МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгч тодрох юм. Тус хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Түвшинбаяр ёс бус үйлдэл гаргасан учир ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд өдгөө дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар түр орлож байгаа билээ.
Б.Жаргал