“Токио-2020” паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрлийн тэмцээнүүд болж буй Цэнгэлдэх хүрээлэнг танилцуулах үйл ажиллагаа боллоо. Манай улсаас энэ үйл ажиллагаанд Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнтуяа, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхбаатар нар оролцов. Тус наадмын хөнгөн атлетикийн тэмцээн маргааш эхлэх юм. Энэ тэмцээнд П.Энхманлай, Д.Саруултөгс нар эх орноо төлөөлөн өрсөлдөх бөгөөд Яйзү хотод бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Д.Саруултөгс ирэх сарын 1-4-нд зээрэнцэг, бөөрөнцөгийн төрөлд өрсөлдөх бол П.Энхманлай тэргэнцэртэй 100 метрийн зайд уралдах билээ.