МҮОХ-ны Бүх гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр 10:00 цагт эхэллээ. Цахимаар болж буй тус хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцэх юм байна. Хамгийн эхэнд МҮОХ-ны үйл ажиллагааны тайлан, дараа нь “Токио-2020” олимпын наадамд оролцсон Монголын багийн тайлан, МҮОХ-ны гишүүнчлэл, МҮОХ-ны чуулганы товыг тогтоон шийдвэрлэх билээ. МҮОХ-ны чуулганы товыг зарласнаар дараагийн ерөнхийлөгчийг сонгох юм.
Б.Жаргал