Шатрын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-25-нд платформ хэлбэрээр болов. Тус тэмцээнд манай улсаас хоёр тамирчин өрсөлдсөн бөгөөд Олон улсын мастер Т.Мөнхзул есөн өрөг тоглож, 6.5 оноогоор хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд 15 орны 74 шатарчин өрсөлдсөн юм. Харин гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 19 дүгээр байрт оржээ.
Б.Жаргал