Төв аймгийн Батсүмбэр суманд Монголын дугуйн холбооны нэрэмжит 120, 50 км-ын бөөн гараатай уралдаан болж өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 48 дугуйчин 120 км-т уралдахад “Шилийн богд” клубын тамирчин Э.Жавхланбат түрүүлсэн бол эмэгтэйчүүдэд 10 тамирчин өрсөлдөхөд “Team oggi” клубын тамирчин Ж.Анужин түрүүлжээ. Энэ уралдаанд 16 тамирчин спортын мастерын болзол хангасан бөгөөд дэд байрт орсон 14 настай Э.Сайханбилэг спортын дэд мастерын болзол биелүүлэв.