Норвеги улсын Осло хотод болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журмаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 2-5-нд зохион явуулах байв. Гэвч дельта вирусын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан энэ жилийн УАШТ-ийг цуцалж, оронд нь “Осло-2021” ДАШТ-ий сорил тэмцээн болгон өөрчилсөн байна. Тэмцээн “Эко” цогцолборт болох бөгөөд шинжилгээнд хамрагдсан тамирчин, дасгалжуулагчийг нэвтрүүлэх юм байна. Энэ тэмцээний эхний гурван байрт орсон тамирчдад медаль гардуулахгүй бөгөөд батламж олгох гэнэ.