“Наран Мандал Энтерпрайзес" ХХК-ийн зүгээс улс эх орныхоо болон компанийнхаа нэрийг олимпын дэвжээнд мөнхөлсөн хэмээн “Токио –2020” олимпын наадмын хүрэл медальт М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт 80 сая төгрөгөөр урамшууллаа. Мөн гавьяат тамирчин Г.Одбаяр, Д.Амартүвшин нар тус бүрт нь 15 сая төгрөг гардуулсан байна. “Наран Мандал Энтерпрайзес" компаний удирдлагууд дөрвөн жүдочиноо уурхай дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Тэд тус уурхай ажилтай танилцаж, уурхай ажилчидтай нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлжээ.
Сэтгэгдэл (3)