Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2020” практик буудлагын тэмцээн боллоо. Энэхүү тэмцээн Ш.Жадамба агсны 80 насны ойн гэгээн дурсгалд зориулан өнгөрөгч онд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглосон Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээс шалтгаалан бүтэн жил хойшлогдсон юм.
Энэ удаагийн тэмцээнд ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ТТХГ, ШШҮХ-ийн баг тамирчдаас гадна МПБХ-ны гишүүн нийт 80 гаруй тамирчин оролцлоо. Тэмцээнийг уламжлал ёсоор Ш.Жадамба агсны гэр бүл, үр хүүхдүүд ивээн тэтгэсэн бөгөөд практик буудлагын спортын гар буу, карабин болон гар бууны сумтай карабин буюу гэсэн төрөлд болсон байна. гар бууны продакшн ангилалд багийн дүнгээр “Трипл Альфа” баг тэргүүлж, хагас автомат бууны багийн дүнг “Алтангадас”, хагас автомат опен ангилалд “Зэв” баг тэргүүлжээ.
Сэтгэгдэл (1)