Энэ өдөр Бээжингийн олимпын наадмын боксын төрөлд Энхбатын Бадар-Ууган алтан медаль хүртэж байв. Тэр өдрөөс яг 13 жил өнгөрсөн байна. Э.Бадар-Ууганд баяр хүргэсэн олны мэндчилгээ ид үргэлжилсээр. Олимпын аварга болсон дурсамжит өдрийг нь тохиолдуулан түүнийг гэргий Х.Азжаргал Бээжингийн олимпын алтан медаль бүхий амтат бялуугаар түүнд гэнэтийн бэлэг барьжээ.
Сэтгэгдэл (3)