“Токио-2020” паралимпын наадмын нээлтийн ёслол тун удахгүй эхэлнэ. Наадмын нээлтэнд А.Мөнхбат, Д.Сэлэнгэ нар Монголын багийн тугчийн үүргийг гүйцэтгэх юм. Монголын паралимпын баг тамирчид коронавирусний шинжилгээгээ өгсөн бөгөөд нээлтийн ёслол болох Цэнгэлдэх хүрээлэнгийн үүдэнд хүрэлцэн ирж, хүндэт жагсаалд оролцоход бэлэн болжээ. Монгол Улсаас тус наадамд 11 тамирчин өрсөлдөх бөгөөд сүүлчийн хэсэг энэ сарын 27-нд эх орноосоо мордох юм байна.