Завхан аймагт цол, чимэг олгох үндэсний бөхийн барилдаан эхэллээ. Барилдаанд аймгийн хурц арслан Т.Баттөмөр, аймгийн арслан Д.Батжаргал, Б.Ганбаатар, Б.Уртбаяр тэргүүтэй 128 бөх зодоглож байна. Аймгийн арслан ес, заан хоёр, харцага гурав, 21 начин цолтой бөх бүртгүүлжээ. Яг одоо нэгийн даваа үргэлжилж байна. Гэтэл энэхүү наадам болохын өмнө УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дельта дирусийн тархалттай холбоотойгоор наймдугаар сарын 21-нээс хойш морины уралдаан, бөхийн барилдаан гэх мэт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.
Сэтгэгдэл (2)