"Токио 2020" паралимпын наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тус наадамд 60 гаруй улсын 4400 орчим тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэгвэл Монголын шигшээ багаас зуны паралимпийн 16 дахь удаагийн их наадамд пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Тус наадамд САУЭШТ-өөс хүний их эмч Ш.Болормаа баг тамирчинд хүрч ажиллаж байна.