Спорт сонирхогчдын мэлмийг баясгасан нэгэн гайхалтай тулаан өнгөрсөн амралтын өдөр болов. WBA холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүсний төлөө домогт боксчин Мэнни Пакьяо торгон ирэн дээрээ яваа Йорденис Угастай эн тэнцүү үзэж, харамсалтай нь ялагдсан. Өдгөө 43 хүрсэн Мэнни Пакьяо тулааны зодог тайлах тухай үг цухуйлгасан ч албан ёсны шийдвэр гаргаагүй билээ. Тэрбээр цахим хаягтаа сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэж байна.
Тэмцэх хүч өгсөн бурхандаа талархаж байна. Үргэлж хажууд байдаг гэр бүлийнхэндээ баярлалаа. Йорденис Угас болон түүний багийнханд баяр хүргэе. Өөр үр дүн гарна гэж найдаж байсан ч түүнд сайн сайхныг хүсье. Тулаан үзсэн дэлхий даяар байгаа шүтэн бишрэгч нартаа баярлалаа. Намайг дэмжиж байсан Филиппин хүн бүрт баярлалаа. Би эх орноо төлөөлж байгаадаа бахархаж байна. Уучлаарай, би та нарт ялалт өгч чадаагүй ч маш сайнаараа байлаа.