Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам өнөөдөр Токио хотод нээлтээ хийнэ. Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчид оролцохоор болж, “Рио-2016” наадмыг давж гарсан талаар зохион байгуулагчид мэдээллээ. Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан юм. Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 19.00-д эхлэх бөгөөд Монголын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөх юм. Ингээд Монголын баг тамирчдын хуваарийг танилцуулья.