Шатрын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-25-нд плотформ хэлбэрээр болж байна. Тэмцээн швейцарь системээр есөн өрөг болох бөгөөд манай улсаас их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Олон улсын мастер Т.Мөнхзул нар өрсөлдөж байна. Б.Мөнгөнтуул тус тэмцээн өрсөлдөж буй 74 шатарчинаас чансаагаар хоёрдугаар байрт, Т.Мөнхзул 30 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Тэмцээний гурван өргийн дараах байдлаар манай тамирчин Т.Мөнхзул амжилтаараа дэд байрт, Б.Мөнгөнтуул долдугаар байрт бичигдэж байна.