Олон улсын оюутны спортын өдөр ирэх сарын 20-нд болно. Энэхүү уламжлалт баярын өдрийг холбогдуулан оюутны буухиа гүйлтийн тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах гэнэ. Өнгөрсөн жил энэхүү гүйлтийн тэмцээнийг Монголын оюутны спортын холбооноос зохион байгуулж байв. Нэг сургуулиас дөрвөн тамирчин оролцох ёстой ба нэг эмэгтэй гүйгч баг болгонд зайлшгүй байх ёстой байна. Тамирчид буухиаг залгуулан уралдаж, нийтдээ 20 км зайг туулан барианд орох аж. Эхний зургаан байрт шалгарсан багийг шагнаж урамшуулах юм байна. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд 11 их дээд сургуулийн 70 гаруй баг тамирчин өрсөлдсөн билээ.