“Токио-2020” паралимпын наадам маргааш албан ёсоор эхэлнэ. Тус наадмын Монголын баг тамирчдын салхийг хагалж жүдочид дэвжээнд гарна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд А.Мөнхбат, 66 кг-д С.Ядамдорж, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Н.Алтанцэцэг өрсөлдөнө. Монголын пара жүдочид паралимпаас нэг медальтай бөгөөд гавьяат тамирчин Б.Ууганхүү 2016 оны Риогоос хүрэл медальтай ирж байв. “Токио-2020” пара жүдогийн баг тамирчдыг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Б.Нарантуяа, Т.Мөнгөнтуяа нар дасгалжуулж байгаа юм. Манай тамирчид маргааш Улаанбаатарын цагаар 19:00-22:00 цагт барилдана.