Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал ирэх сарын 11-нд болох тов гарчээ. Тус хурлын ажлын хэсгийн даргаар Д.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар Я.Батзаяа нарыг томилсон байна. Энэ хурлаар холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно. Хуралд спортын мастер ба түүнээс дээш цолтой шатарчин, Дэлхийн шатрын холбооны мастер ба түүнээс дээш цолтой шатарчин, ДШХ-ны цолтой дасгалжуулагч, улсын шүүгч ба түүнээс дээш цолтой шүүгч оролцох эрхтэй. Мөн Удирдах зөвлөл ба Хяналтын зөвлөлийн гишүүн, өсвөрийн шатарчдын эцэг эхийн зөвлөлийн таван гишүүн бодлого бодолт болон зохиомжийн спортын мастер ба түүнээс дээш цолтон, хүндэт ерөнхийлөгч, орон нутгийн салбар холбоо тус бүр хоёр төлөөлөгч, клубүүдээс төлөөлөгч орох эрхтэй юм байна.