АНЭУ-ын нийслэл Дубай хотод боксын өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-31-нд болж байна. Манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Ж.Еркины нарын удирдлага дор долоо тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд хөвгүүдийн 48 кг-ын жинд Отгонбаярын Түвшинзаяа Кувейтын боксчныг буулган авч хүрэл медалийн болзол хангалаа. Харин залуучуудын 60 кг-ын жинд “Хөх чоно” клубын тамирчин Ганбаатарын Ган-Эрдэнэ өнөөдөр Киргизстаны тамирчитай хүрэл медалийн төлөө тулалдахаар болов.