Дундговь аймгийн баяр наадмын цол, чимэг олгох үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр боллоо. Улс, аймгийн цолтой 128 бөх барилдахад сумын заан Цэвээндоржийн Хүрэлбаатар түрүүлж, аймгийн арслан, сумын заан Э.Мөнхболд үзүүрлэж, аймгийн заан цолны болзол хангалаа. Түрүү бөх Э.Мөнхболд өдгөө 34 настай. Гэхдээ дээрх хоёр бөхийн цол, эрэмбийг МҮБХ-ноос эцэслэн шийдэх юм. Аймгуудын баяр наадамд улсын цолтой бөх барилдахыг хориглосон бөгөөд Дорнод, Хөвсгөл аймгийн баяр наадамд улсын цолтон зодоглосон гэж үзэж хүчингүй болгож байв. Дундговь аймгийн баяр наадамд улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин А.Алтанхуяг, Э.Даш болон аймгийн арслан цолтой 12 бөх барилдсан билээ. Гэвч улсын цолтой гурван бөх тавын даваанд унасан нь наадамчин олон, үзэгч түмэнд таагүй сэтгэгдэл төрүүлж байна.
Сэтгэгдэл (1)