“Токио-2020” куны паралимпын наадам маргааш эхэлнэ. Тус наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугчаар жүдоч А.Мөнхбат, байт харвааны тамирчин Д.Сэлэнгэ нарыг сонгожээ. Энэ удаагийн паралимпын наадамд 168 орны 4400 тамирчин спортын 22 төрөлд хүч чадлаа сорин өрсөлдөнө. Манай улсаас таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа, буудлагад З.Ганбаатар, пауэрлифтингт гавьяат тамирчин Э.Содномпилжээ, байт харваанд Д.Сэлэнгэ, Н.Мөнхбаатар, хөнгөн атлетикт Д.Саруул, П.Энх-Амгалан, жүдод Н.Алтанцэцэг, А.Мөнхбат, С.Ядамдорж нар оролцох билээ.
Б.Жаргал